Өмнөговь аймгийн ИТХТ-ийн 2019 оны 198 дугаар тогтоолоор 2020 оныг "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан. Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын танхимын багш, доктор Х.Баавгай, НҮБ-ын зөвлөх, “Хүүхэд Эрдэнэ” ТББ-ын гүйцэтгэх захирал доктор Я.Байгалмаа нарыг урьж зөвлөхөөр ажиллуулж байна.
Зөвлөх баг аймгийн удирдлагууд болон холбогдох агентлагуудын удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, өрх гэр бүлийн хөгжлийн жилд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг боловсрууллаа. Өрх гэр бүлийн хөгжлийн жилд Өмнөговь аймгийн 21 мянган өрх бүрт хүрч ажиллах, өрх гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг зорьж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ