“Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүй хэрнээ эмзүйч бэлтгэхээр элсэлт авч, цахим сургалт явуулсныг илрүүлж, арга хэмжээ авсан талаараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр мэдээлэв. Тус сургуулийнхан 2018-2019 оны хичээлийн жилд эмзүйч мэргэжлээр 50 гаруй оюутан элсүүлж, цахимаар сургалт явуулжээ. Үүнд хамрагдсан оюутан бүр 2.5 сая төгрөг төлсөн гэнэ. Оюутнуудыг хохиролгүй болгох үүднээс тус сургуулийн захирал тушаал гаргаж, эмзүйч бэлтгэх зөвшөөрөлтэй “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна. Уг асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж буй аж.
Бэлтгэсэн: М.Оч