Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн нутагт орших “Үүрэг” нуурын ойролцоо Бөхмөрөн сумаас Улаангом сумын чиглэлд явж байсан /16 том хүн, 3 хүүхэдтэй/ “Стана”, Ланд-200, Приус-20 загварын автомашин-2, нийт 4 автомашин цасанд боогдсон тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 21.00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 21:35 цагт хөдөлгөөн үйлдэн 100 км зам туулан 04:00 очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй “Стана” загварын автомашин, У /27 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй Ланд-200 загварын автомашин, Б /33 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй Приус-20 загварын автомашин, Л /45 настай, эрэгтэй/ эзэмшигчтэй Приус-20 загварын автомашинтай, нийт 19 хүн цасанд боогдсон байсныг 1 цаг 30 минут ажиллаж автомашинуудыг татан гаргасан байна.
Мөн тус аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастай” гэдэг газар иргэн Т /38 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ “Ниссан атлас” загварын автомашинтай цасан шуурганд замаа алдаж, замын хажуу руу орсон тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 21.20 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 21:00 цагт ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдэн 70 км зам туулан 23:00 цагт очиж 14 минут ажиллаж автомашиныг татан гаргажээ.