2019 оны аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд БСШУСЯ-наас БНХАУ болон Унгар улсад суралцах боломжийн талаар оюутан залууст дэлгэрэнгүй танилцуулна. Тодруулбал, 15-нд БНХАУ-ын шилдэг их дээд сургуулийн нээлттэй өдөрлөг, 16-нд Унгар Улсын шилдэг их дээд сургуулийн нээлттэй өдөрлөг болох аж. Тус өдөрлөгүүд МУИС-ийн Төв номын сангийн байранд болох ба хөтөлбөрийн хүрээнд шилдэг их дээд сургуулиуд, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, БНХАУ, БНУУ-д суралцах боломжуудыг танилцуулах юм байна.