Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Салбарын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг Олон Улсын донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд төслийнхөө талаарх мэдээлэл танилцуулгыг нээлттэй хүргэж байна.
Тухайлбал, Жайка Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Инженер техникийн дээд боловсрол төслийн хамт олон танд Япон Улсад инженер, технологийн дээд боловсрол эзэмших, тэтгэлэгт хамрагдах талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Мөн та энэ хэсэгт зочилсноор 9 гараг , Химийн хичээлийн лабораторийн талаар сонирхолтой үзүүлбэр, танилцуулга авах боломжтой юм.