-МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД ӨЧИГДӨР ЭХЭЛЛЭЭ-
Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны есдүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм.
2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны өдөрлөг болох бөгөөд яам, харьяа агентлаг бүр ажлаа танилцуулж, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Тухайлбал, Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.