Өдрийн сурвалжилга
Монгол, Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буй. Жишээ нь, Монголын зохиолчид тус улсын бичгийн эрхмүүдтэй хамтран Хятадын сонгодог болон орчин үеийн зохиолуудыг орчуулсан байна. Луо Гуаньжуны “Гурван улсын үлгэр”, У Чэньэний “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, Ши Найаний “Хүйтэн уулын бичиг”, Цао Шюэчэний “Улаан асрын зүүд”, Лю Цысиний “Гурван биет” болон орчин үеийн зохиолчдын нэрт төлөөлөл, зохиолч Лү Шюний нэрэмжит шилдэг өгүүлэл, нийтэл зэрэг 12 номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Эдгээр шилдэг номыг уншсанаар Хятад орон, соёл, ахуй, дундад хүнийг ойлгоход ихээхэн хувь нэмэртэй. Хятадын уран зохиол дэлхийд томоохон байр суурь эзэлдэг. Монголын зохиолчид саяхан Хятад улсад ажиллаж, дэлхийд гарах, сор бүтээлээ таниулах гарцаа нээсэн. Дэлхийд хятадын утга зохиол, соёлыг сонирхож байгаа энэ цаг үед монгол хүн бүтээлээ тус улсын зах зээлд гаргах гэж байна. Хятадын сонгодог зохиолуудаас Монголын их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллага, театрууд, зохиолчдод тараах юм. Дорнын гүн ухааныг яруу хэллэгээр, эгэл амьдралыг мяндсан ухаанаар дүрсэлсэн тул бидэнд сурах зүйл их” гэлээ.
Лю Цысиний “Гурван биет” цувралыг Монголын уншигчдад хүлээлгэж өгөхийн өмнө нэрт орчуулагч Д.Болдбаатар “Би 30 настайгаасаа уран зохиолын орчуулгад амташсан. Чамгүй олон бүтээл орчууллаа. “Гурван биет” цуврал зохиолыг орчуулж дууслаа. Обама, Билл Гейтс, Цукеберг зэрэг алдартнууд уг цувралыг уншаарай гэж зөвлөдөг. Уг ном дэлхийн зах зээлд маш их эрэлттэй байгаа. Номын зохиолч Лю Цысиньтэй холбоо тогтоож орчуулах зөвшөөрөл авсан. Тэрбээр 2018 онд ашиг орлогоороо улсдаа тэргүүлсэн зохиолч” хэмээв.
ӨМӨЗО-ы Орчуулгын эвлэлийн орлогч дарга Ц.Цолмон Монголд иржээ. Тэрбээр “Ном соёлоор дамжуулан хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж буйдаа талархаж байна. Цаашид Монголын сонгодог зохиолуудыг хятад хэлнээ орчуулан дэлхийд сурталчилна. Хятадын 10 гаруй номыг монгол хэлнээ орчуулахад таван жил зарцуулсан. Монголын зохиолчдоос дэмжлэг авсан. Эдгээр бүтээл манай орны эртний болоод шинэ үеийн уран зохиолыг ойлгоход ихээхэн дэм болно” гэлээ.
Лю цысиний “Гурван биет” цувралыг Монголын уншигчдад хүлээлгэж өгөхийн өмнө нэрт орчуулагч Д.Болдбаатар “30 настайгаа уран зохиолын орчуулгад амташсан. Чамгүй олон бүтээл орчууллаа. Болж өгвөл сонгодог бүтээл дээр ажилладаг. Хамгийн сүүлд дэлхийд алдартай “Гурван биет” цуврал зохиолыг орчууллаа. Обама, Билл гейтс, Цуклберг зэрэг алдартнууд уг цувралыг уншаарай гэж зөвлөдөг. Уг ном дэлхийн зах зээлд маш их эрэлттэй байгаа. Зохиолч Лю цысиньтэй холбоо тогтоож орчуулах зөвшөөрөл авсан. Тэрбээр 2018 онд ашиг ашиг орлогоороо улсдаа тэргүүлсэн зохиолч” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Өвөрмонголын өөртөө засах орны Орчуулгын эвлэлийн орлогч дарга Ц.Цолмон Монголд иржээ. Тэрбээр “Ном соёлоор дамжуулан хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж буйдаа талархаж байна. Цаашид Монголын сонгодог зохиолуудыг хятад хэлнээ орчуулан дэлхийд сурталчилна. Хэлэлцээр хийсэн. Удахгүй гарын үсэг зурж баталгуулах болно. Хятадын 10 гаруй номыг монгол хэлнээ орчуулахад таван жил зарцуулсан. Жирийн бус дэлхийн сонгодог бүтээл учир цаг их зарцуулсан. Монголын зохиолчдоос дэмжлэг авсан. Эдгээр бүтээл манай орны эртний болоод шинэ үеийн уран зохиолыг ойлгоход ихээхэн дэм болох буй заа” гэв.