Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа билээ. Шалгалтын гүйцэтгэлтэй холбоотой урьдчилсан дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр танилцууллаа. Уг шалгалтанд нийт 190 байгууллага хамрагдахаас энэ сарын 27-ны өдрийн байдлаар 51 хувийн гүйцэтгэлттэй байна. Нийт 410 зөрчил илрүүлж 120-ыг нь шийдвэрлэжээ. Мөн зөрчлийн тухай хуулийн дагуу таван хуулийн этгээдэд торгууль оногдуулсан байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад илэрсэн зөрчлүүд:
- 121, 263, 264, 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нэмэлт өөрчлөлт бичилтийг хийлгээгүй /Цэцэрлэгийн хаяг, багшийн тоо, бүлгийн тоо нэмэгдсэн /
- 105, 263, 264, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь хамран сургах тойргийн хүүхдийн судалгааг холбогдох хууль дүрмийн дагуу гаргаагүй
- 255, 59, 50, 3, 55, 105, 111, 113, 119, 125, 176, 16 дугаар цэцэрлэгүүд нь нэг багшид ногдох хүүхдийн тоо их
- 176, 260, 263, 119, 34, 66 дугаар цэцэрлэгүүд нь хууль бус төлбөр хураам авахгүй талаар талаар байгууллагын дотоод дүрэм журамд тусгайгүй
Ерөнхий боловсролын сургуулиудад илэрсэн зөрчлүүд:
- Буянт ухаа цогцолбор, 118, 130, дугаар сургуулиуд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй
- Буянт ухаа цогцолбор сургууль нь элсэлтийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, эцэг эх хяналт тавих боломж бүрдээгүй, хууль бус төлбөр, хураамж авахгүй байх заалтыг сургуулийн хэмжээнд мөрддөг эрх зүйн баримт бичигт тусгаж мөрдөөгүй
- 106, 107 сургуулиуд нь сургуулийн дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан баталж мөрдөөгүй, багшийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаагүй
- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 130, 118, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан батлаж мөрдөөгүй
- Буянт ухаа цогцолбор 106, 107, 143, 32, 118, 130, 50, 24, 61, 72, 117, 138, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан баталж мөрдөөгүй, багш хөгжлийн төвийн үйл ажиллагааг зрхион байгуулж, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаагүй
Э.Булган