Улсын драмын эрдмийн театрт зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” жүжиг ирэх сарын 6-нд тавигдах гэж байна. Тэрбээр Эмгэнэлийн үр хөврөл, Чимээгүй хот, Чөлөөт шувуу, Бүслэлт, Тэнцвэр зэрэг яруу найраг, өгүүллэгийн номуудтай юм. Эл жүжгийг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж байгаа билээ. Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа аж. Харин гол дүрд МУСТА Б.Шинэбаяр, Д.Асардарь нар тоглох бол бусад дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА О.Гэрэлсүх, МУГЖ Г.Урнаа, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл, Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглох юм.
Э.Булган