Уудам талд гийнгоон дуу цангинаж, сурын асарт уухай хадан, хүчит бөхчүүд эр бяраа тэгшилж буй энэ өдрүүдэд монгол түмэн Наадмаа хоног тоолон хүлээж суугаа нь мэдээж. Манай сурвалжлах багийнхан Хүй долоон худгийг зорьж, уяачид шандаст хүлгээ хэрхэн сойн, уяа сойлгыг нь тааруулж буйг гэрэл зургийн хальснаа буулгалаа.