Тамирчны хамгийн том дайсан бол яах аргагүй бэртэл. Бэртэл нь бүрэн эдгээгүй байхад, багийнхаа төлөө өөрийгөө золиослон байж аваргын төлөөх тав дахь тоглолтод оролцсон К.Дюурантын ахиллийн шөрмөс нь тасарсныг нарийн шинжилгээгээр тогтоожээ. Улмаар мэс засалд орсон нь амжилтай болсон талаар тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. КД энэ зун аль багийг сонгох нь олны анхаарлыг гойд татаж байсан. Тэгвэл Кевин Дурант өөрийнхөө хүсэлтээр 31 сая ам.долларын гэрээгээ сунгаж, “Голден стэйт Уорриорс” багтаа дахин нэг жил тоглох болов.
К.Дурантын бэртэл бусад багийг үргээгээгүй, “Алтан мужийн дайчид”-аас гадна дөрвөн баг түүнд санал тавихаар зэхэж байсан гэнэ.
К.Дурант хэзээ эргэн ирэх вэ гэж сонирхож буй хүн олон. Түүнтэй ижил бэртэл аван, ахиллийн шөрмөс нь тасарсан тамирчин хамгийн хурдандаа 7-8 сарын дараа эдгэдэг.
Түүнтэй ижил бэртсэн сагсан бөмбөгчид хэр хугацааны дараа эргэн ирснийг сонирхуулъя.
2018 он-Демаркус Каузинс-357
2017 он-Рүди Гэй-273
2015 он-Уэсли Матьюс-237
2013 он-Коби Брайант-240
2012 он-Чаунси Биллапс-296
2007 он-Элтон Брэнд-243
1997 он-Лафонсо Эллис-222