"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт 2019 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 2–ны өдрүүдэд явагдана.
Ярилцлагад орохоор эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт бүртгэл хийсэн иргэний и-мэйл хаягт БСШУСЯ-наас албан ёсоор цахим шуудан очих болно. Ярилцлага биечлэн болон онлайн хэлбэрээр явагдана.
Жич: Биечлэн ярилцлагад орох иргэн бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг авч ирэхийг анхаарна уу.
Мөн ярилцлагад оролцох иргэд ярилцлагын өдрөөс хоцорсон тохиолдолд дахин ярилцлагын цаг олгохгүй бөгөөд зээлийн хөтөлбөрт тэнцээгүйд тооцно.