Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн төгсөгчид жил бүр “Хүслийн жигүүр” үзэсгэлэн гаргадаг. Өнөө жил тус коллежийг үйлдвэрлэлийн график дизайн, үнэт эдлэлийн дархан, чимэглэх урлаг, монгол дархан мэргэжлээр нийт 26 оюутан төгсөж буй. Тэдний урласан бүтээлүүдийг “Хүслийн жигүүр”-т дэлгэжээ. Тухайлбал, график дизайнераар төгсөх Э.Насанбуян, Г.Золбаяр нар автобусны буудлын хаяг болон чиглэлийг гаргасан загваруудаа дэлгэжээ. Уран дархны ангийн Э.Номин “Шүүдэр” бүтээлээрээ оролцож байна. Эл зүүлтийг урлахдаа уран дархны бүх арга ажиллагааг ашигласнаараа онцлог” гэв. “Хүслийн жигүүр” үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл “Norphei” арт галерейд үргэлжилнэ.
Сонирхуулахад, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 1966 онд уран сийлбэр, уран баримал, монгол дархны анги нээснээр дүрслэх урлагийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Энэ хугацаанд Ардын зураач, сийлбэрч Л.Чуваамид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч Д.Дамдиймаа, уран дархан Д.Нямхүү нарын ахмад багш нар Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, ОХУ-ын Репиний нэрэмжит уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн нарын 1500 гаруй уран бүтээлч, гоо зүйн мэдлэгтэй залуусыг бэлтгэсэн байна.