Өнөөдөр орон нутгийн цагаар 14 цаг 11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3.6-тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Ховд аймгийн төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болжээ. Ховд аймаг дахь Одон орон геофизикийн салбар газар хөдлөлт аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй хөдөлснийг нарийн тогтоохоор ажиллаж байна.