Цаг агаарын байгууллагаас 2019 оны гуравдугаар сарын 04-нөөс 11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 7-ноос зарим газраар бага зэргийн цас орох юм байна.
Баруун аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 7-8-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 8, 9-нд бага зэрэг хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8, 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 8, 10-нд бага зэрэг хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9, 10-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 8, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна. 5, 8, 10-нд бага зэрэг хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8, 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүнэс. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.