Цаг уурын байгууллагаас 13-нд нутгийн баруун хагаст, 14 нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд жиндүү хүйтэн байх талаар сэрэмжлүүллээ.
Баруун аймгуудын нутгаар: 13-нд ихэнх нутгаар цас, 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 15-наас хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн өмнөд хэсгээр цас, 14-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 7-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 16-наас хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.