Билгийн тооллын XVII дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спорт цогцолборт боллоо. Энэ жилийн цагаан сарын барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдсан бөгөөд хоёр залуу арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нар үзүүр түрүүнд үлдлээ.