Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог БСШУС-ын сайдын тушаалаар 400 байхаар тогтоолоо. Уг шалгалтыг гуравдугаар сарын 23-нд зохион байгуулна. Босго онооны болзол хангаагүй бол дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх эрхтэй. Дахин шалгалтад унасан тохиолдолд тухайн жилдээ их, дээд сургуульд элсэх боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Монгол хэл, бичгийн шалгалтад унасан элсэгч физик, байгалийн ухаан гэх зэрэг бусад хичээлийн шалгалтаа журмын дагуу өгөх бөгөөд оноо нь дараа жил хүртэл хүчинтэй байх аж. Өмнө нь уг шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байв.