Монгол орны ихэнх гол, мөрөнд мөсөн бүрхүүл тогтож, зузаан нь эрчимтэй нэмэгдэж буй. Гэвч нуурын толио болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.
Иймд иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, тээвэр хийхгүй байхыг албаныхан санууллаа. Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулж буйтай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.