Хилчид эрдэнэт хүний амийг аварсан байна. Тодруулбал, Сулинхээрийн отрядад ажилладаг Ч.Урансувд гэх жирэмсэн эмэгтэй доргилтын улмаас, жирэмсний хүндрэл өгч дөрвөн литр ус алджээ.
Энэ үед ангийн дарга П.Батбилэг амийг нь аврахын тулд Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэнтэй утсаар холбоо барьж яаралтай нисдэг тэрэг ирүүлэх шаардлагатайг хэлсэн байна. Ц.Сэргэлэн генарал хоёр цагийн дотор нисдэг тэрэг явуулж Ч.Урансувдыг Сулинхээрийн отрядаас авч ЭХЭМҮТ-д хүргэж амь насыг нь аварсан ажээ.
Тухайн үед эмэгтэйг их хэмжээний цус алдахад хилчид ар араасаа цуварч зогсож цусаа өгсөн байна. Улсын эмнэлэг бараадуулсан Ч.Урансувдын биеийн байдал сайжирчээ. Хоёр хүүхдийн ээжийн амийг аварсан хилчдэд ангийн дарга болон ХХЕГ-ынхан талархаж байгаагаа илэрхийлсэн байна.