ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртлээ. Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулжээ.
Тэрбээр 1972 оноос турк судлаач болж, улмаар зургаан жилийн турш Хөвсгөлийн цаатангуудтай амьдарчээ. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа "Орхоны бичгийн дурсгал" гээд дөрвөн боть ном хэвлүүлжээ. Сүүлд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, цахим толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн ажээ.
Тэрээр энэ сарын 26-нд Анкара хотод морилон очиж Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авжээ.