Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр хэлэлцэгдэх ёстой байсан Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Үүнээс гадна Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсож, ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.