Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэх юм байна.