ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нэгдүгээрт, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮ-ийн асуудлаар нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Үүний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17-р зүйлийн 3-т "ЗГ танхимын зарчмаар ажиллана, 24.4-т ЗГ-ын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж тус тус заасныг зөрчиж УИХ-ын нэр бүхий гишүүдээс Засгийн газраа огцруулах тухай саналд гарын үсэг зурсан учир Ерөнхий сайд БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан үүргээс нь чөлөөлж, огцруулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.