УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүтэн өдрийн турш хэлэлцсэний дараа Байнгын хорооноос ирүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 73 гишүүн оролцсон бөгөөд 54.8 хувь буюу 40 гишүүний саналаар Засгийн газрыг огцрохыг дэмжсэнгүй. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа авч үлдлээ.