Америкт амьдардаг сурагч А.Болор, А.Саруул нар “цоохор дээлт”-ийн тухай “Би бол цасны ирвэс” ном хэвлүүлжээ. Анхны бүтээлээ монгол, англи хэлээр уншигчдын хүртээл болгосон эгч, дүүс номоо хоёр улсын зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Тэд “Цасны ирвэс нь дэлхийд нэн ховордсон амьтдын нэг бөгөөд тэдгээрийн 30 гаруй хувь нь Монголын уулархаг бүсэд нутагладаг. Бид энэ номоороо дамжуулан үеийн найзуудынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоос гадна гадаадад амьдардаг монгол хүүхдүүдийг эх хэлээ мартахгүй байхад нь туслахыг хүссэн. Мөн хүрээлэн буй орчны талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх зорилготой” гэв. Ташрамд дурдахад, АНУ дахь Монголын ЭСЯ номын сангаа “Би бол цасны ирвэс”-ээр баяжуулжээ.