Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, “Алдар” биеийн тамир, спортын хороо, “Жем Интернэшнл” группын бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ.
Уг барилдааны түрүү, үзүүр булаацалдсан бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нар гардуулав.
Тус барилдаандд улс, аймагийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсан бөгөөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Хөвгслийн хүчтэн” клубын бөх Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн юм. Мөн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын начин Д.Анар нар шөвгийн дөрөвт үлдлээ.