АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр, хүн хэдий чинээ олон зүйлийг зэрэг хийнэ тархи нь төдий чинээ баярлаж, сэргэж, сэтгэдэг гэнэ. Олон зорилго, чиглэлтэй ажлыг зэрэгцүүлэн амжуулахад энэ нь илүүтэй хамаарна гэдгийг тэд онцолжээ. Нэг хүн олон ажил амжуулах гэж “зэрэг” бодож, сэтгэх нь тархины үйл ажиллагаанд хэт ачаалал өгч, анхаарал төвлөрөхгүй байх, бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөөтэй гэж үздэг байжээ. Мичиганы эрдэмтдийн судалгаагаар мөн олон зүйлийн талаар ургуулан бодож, төсөөлөхөд ч тархи сэргэж, үйл ажиллагаа нь идэвхждэг болох нь тогтоогдсон гэнэ. Судалгааны багийнхан “Заавал олон зүйлийг нэг дор бодох, амжуулахад л тархи баярлана гэсэн үг биш. Нэг зүйлийг олон талаас нь ургуулан бодож, янз бүрийн өнцгөөс сэтгэхэд тархины “өгөөж” нэмэгдэнэ” гэсэн байна.
Бэлтгэсэн: Ж.Хаан