Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шаардлагаар ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд ажлаа өгч эхэллээ. Тодруулбал, зээлтэй нэр холбогдсон:
- БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн,
- "УБЦТС" ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан,
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор,
- "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлага тавьсан учир өнөөдөр ажлаа өгсөн юм.