Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Н.Тулга Монгол Улс ИБУИНХУ хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Цог жавхлант Хатан хаан Итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад Элчин сайдыг дахин томилогдон ирж байгаад баяр хүргэн ажлын амжилт хүсэж хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.