Завхан аймгийн цагдаагийн хэлтэсд иргэдээс удаа дараа талархлын захидал ирээд байна.
Иргэн Ж-ийн захидалд: Миний дүү Завхан аймгийн Тэлмэн суманд явж байгаад бусдад зодуулсан талаар мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын жижүүрт нь яаралтай мэдээлэл өгөхөд шуурхай арга хэмжээ авч, Завхан аймгийн цагдаагийн хэлтэс, Тэлмэн, Идэр сумдын цагдаагийн тасгийн алба хаагчидтай холбогдож, гэмт этгээдийг түргэн шуурхай баривчилсан явдалд иргэн Ж-ээс талархал илэрхийлжээ.
Мөн Завхан аймгийн Буянт багийн нутаг Отгонтэнгэр уулын Бадархундага нуураас ард олны сүсэг бишрэлээр өргөсөн эд зүйлсийг шунахайн сэдэлтэйгээр хулгайлж авсан гэмт этгээдүүдийг цаг алдалгүй шуурхай баривчилан нутгийн иргэдийг айх аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах боломжтой болгосонд нутгийн удирлагууд болон иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагч нарт талархал ирүүлжээ.
Манай компаны эмийн санд хулгай орж, мөнгөн болон эд зүйлсээрээ хохироход түргэн шуурхай арга хэмжээ авч, гэмт этгээдүүдийг олж илрүүлэн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн Завхан аймгийн цагдаагийн газрын хамт олонд болон Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Пүрэвжаргалд тус тус талархал ирүүлжээ.
Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.