Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл хуралдаж, манай таван аймагт цэвэрлэх байгууламж барих зорилгоор 20 сая ам.долларын зээл олгох гэрээг баталлаа.
Тодруулбал, Сүхбаатарын Баруун-Урт, Булган, Хэнтийн Хэрлэн, Өмнөговийн Мандалговь, Хөвсгөлийн Мөрөн сум зэрэг цэвэр усны асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих юм.
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Антонио Рессано Гарсиа “Аймгийн төвүүдийн нийтийн аж ахуйн дэд бүтэц, үйлчилгээг сайжруулснаар байгаль орчин болон иргэдийн амьдрал дээшлэхээс гадна Монгол орны дагуул хотуудад хөрөнгө оруулалт татах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ахиц гарна” гэлээ.
Шинэ цэвэрлэх байгууламж тус бүр хоногт 3000 шоо метр бохир ус хүлээн авах чадалтай байх гэнэ. Мөн нэмэлт санхүүжилтийн хүрээнд вакум тоног төхөөрөмж бүхий бохир ус соруулж тээвэрлэх машин өгөхөөр болжээ.
Г.Жавхлан