Дэйл Карнегийн дэлхий даяар өсвөр насныханд зориулсан өгөх өдрийн хүрээнд хийж буй сайн үйлсийн хөтөлбөр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал, энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 25-ныг дуустал Дэйл Карнеги Трэйнинг "Дэлхийн өгөх өдөр"-ийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд харилцаа, хөгжлийн хөтөлбөрийн талаар үнэ төлбөргүй сургалт хийх гэнэ. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 90 гаруй оронд нэгэн зэрэг явагдах ба Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Сургалт хоёр цагийн хугацаанд үргэлжлэх ба энэ жил нийслэлийн 30 гаруй сургуулиуд Дэйл Карнегийн төгсөгчидтэй хамтран энэхүү сайн үйлсийн аяныг 3000 гаруй хүүхдүүдэд нэг өдөр зохион байгуулах гэж байна.
Дашрамд дурдахад, Дэйл Карнегийн харилцааны зарчмууд, илтгэлийн арга техникүүдийг дэлхийн 9 сая гаруй хүн суралцаж төгссөн ба түүний бүтээсэн номыг хэдийнээ хүмүүс мэддэг болсон.