Өнгөрсөн сарын эцсийн байдлаар нийт нутгаар газрын гарц ямар байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Нийт нутгийн 90 орчим хувьд ган бүрэн тайлагдаж, бэлчээрийн ургамал хангалттай хэмжээнд ургасан аж. Харин нутгийн 10 гаруй хувь буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим суманд зуншлага дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Увсын нэг суманд, Баянхонгор аймагт зурвас газарт газрын гарц муу гэсэн үнэлгээтэй байгааг зургаас харж болно. Дашрамд дурдахад, энэ жил бэлчээрийн ургамал Булганы Бугат, Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Алтанбулаг, Угтаалцайдам, Хэнтийн Дадал, Дорнодын Чулуунхороот Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул сумын нутагт хамгийн сайн ургасан гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч