2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд нийт 857 мянган гаруй хүүхэд багачууд суралцана. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.Харин Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах гэнэ. Үүнээс нийслэлийн 12 сургууль ажил хаясан талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Тус сургуулиуд нь:
Баянгол дүүрэг
- 93 дугаар сургууль
- "Эрдмийн өргөө" цогцолбор
Баянзүрх дүүрэг
- 79 дүгээр сургууль
- 84 дүгээр сургууль
- 97 дугаар сургууль
- 102 дугаар сургууль
- 120 дугаар сургууль
- "Амгалан" цогцолбор
Хан-Уул дүүрэг
- 26 дугаар сургууль
- 34 дүгээр сургууль
- 41 дүгээр сургууль
- 118 дугаар сургууль,