Хичээлийнхээ хажуугаар дугуйланд хамрагдаж, авьяас чадвараа хөгжүүлэх хүсэлтэй хүүхэд багачууд анхаарлаа хандуулаарай. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн шинэ жилийн элсэлт ирэх сарын 3-наас эхлэх гэж байна. Тус төвийнхөн энэ жил нийт 16 мэргэжлээр үнэ төлбөргүй сургалт явуулах болжээ.
Есдүгээр сарын 14 хүртэл ажлын өдрүүдийн 09.00-17.00 цагт бүртгэл явуулах гэнэ. II-XII ангийн хүүхдүүд бүртгүүлэх боломжтой, нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээгээ авчрах ёстой юм байна. Сургалтыг ирэх сарын 24-нөөс эхлэх бөгөөд өглөө, өдрийн гэсэн хоёр ээлжтэй. Өглөөний ээлж 09.00-11.40, өдрийн ээлж 14.00-16.40 цагт хичээллэх хуваарьтай.
Анхан шатны ангид II-IV ангийн хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд хоёр жилийн сургалт явуулдаг. Энэ хугацаанд хайч, цавуу ашиглах, харандаа яаж барих зэргийг заадаг байна. Уг сургалтад хамрагдсан хүүхдүүд мэргэжлийн анги руу дэвших боломжтой. Анхан шатны ангидаа 60-80 хүүхэд авах бол мэргэжлийн ангиудад 80-100 хүүхэд бүртгэнэ. Нэг ээлжинд 15 сурагч хичээллүүлэх гэнэ.
М.Оч