Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдээд байгаа. МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд өнөөдөр тайван жагсаал хийж байна. Сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа.