М.Оч
АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг ирээдүйн манлайлагчдын бэлтгэх хөтөлбөрийг Монгол Улсад 2017 оноос хэрэгжүүлжээ. БСШУСЯ болон Америкийн олон улсын боловсролын зөвлөл хамтран энэ жил хамрагдах сурагчдыг сонгон шалгаруулах болжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдыг АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурахын зэрэгцээ америк гэр бүлийн гишүүн нь болж амьдрах боломж олгодог аж. 2002-2004 онд төрсөн, IX, X, XI ангид суралцдаг, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүүхдүүд энэ жилийн хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БСШУСЯ-наас авч болох нь.