Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Гүний усны төв байгуулснаа уржигдар нээлээ. Онцгой байдлын аврагчид дадлага сургуулилалт хийх боломж бүрдүүлэх, ялангуяа 20-иос дээш метр гүн усанд аврах ажиллагаа явуулах чадвараа дээшлүүлэхийн тулд тус төвд мэргэших аж. Мөн ослын үед ямар арга хэмжээ авах чиглэлээр иргэдийг сурган, дадлагажуулах спорт танхим, өндөр хүчин чадалтай усан онгоцны зогсоолтой юм байна. Хөвсгөл нуурын эрэгт байрлах тус төвд жилд 200 аврагч, 500-1000 иргэнийг сургаж мэргэшүүлэх зорилт тавьжээ.
Бэлтгэсэн: Ү.Одонтуяа