Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ) БНСУ-ын Аюулгүй байдал, дотоод хэргийн яамны харьяа Үндэсний шүүхийн шинжилгээний албаны Дижитал технологи, биометрийн шинжээчидтэй хамтран 10 хоногийн хугацаатай сургалт явуулж байна. Энэ сарын 6-наас эхэлсэн уг сургалтаар манай ШШҮХ-гийн шинжээч нар болон ЦЕГ, УЕПГ, ХСИС-ийнханд шүүх дижитал шинжилгээний чиглэлээр мэдлэг олгож байгаа аж.
Дижитал технологи, биометрийн чиглэлийн шинжилгээг шинэ аргаар хийхэд сургаж, шинжилгээний байгууллагын тухайн чиглэлийн шинжээчдэд сертификат олгох гэнэ. Дашрамд өгүүлэхэд, дижитал технологийн шинжилгээ нь бүх төрлийн цахим хэрэгсэл, дуу хураагуур, компьютерт хийдэг бол, биометр нь хүний дадал, хөдөлгөөн, нүүр царайны төрх, гарын мөр зэргийг шинждэг юм байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа