Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Багш нар өнгөрсөн наймдугаар сарын 6-наас хойш цалин нэмэгдүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн боловч өдий хүртэл үр дүнд хүрээгүй. Холбооны гишүүн Ц.Мөнхтуяа “Тэмцэл явуулах хугацаанд төрийн бүх албан хаагчид улсаас 300 000 төгрөг олгосон. Гэвч цалин нэмээгүй” гэв. Энэ талаар тус холбооны дарга Д.Мөнхбаатар “Манай холбоо 1500 орчим гишүүнтэй. Холбооны удирдах зөвлөл маргааш хуралдаж, цаашид хэрхэн тэмцэхээ хэлэлцэнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нарын цалинг нэмэхгүй бол ирэх сарын 1-нд дахин ажил хаяхаар төлөвлөсөн” гэлээ.
Бэлгэсэн: Г.Гэрэлтнаран