Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон үерийн улмаас 268 836 ам метр талбай бохирдож, сүйдсэнийг албаныхан тогтоожээ. Үерт нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд, орон сууцны орц, хонгил өртжээ.
Тэр дундаа 44 айлын хашаа үерт автаж, жорлонгийн бохир нь урссан байна. Үүний улмаас халдварт өвчин дэгдэж болзошгүй тул гамшиг болсон даруйд орон нутгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн багууд гарган, ажиллаж эхэлсэн. Үерээс болж бохирдсон 268 836 ам метр талбайг өчигдөр бүрэн халдваргүйжүүлж дуусчээ.