Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал сүрэг зусаж байна. Хур тунадас 6 сард 2 удаа, 7 сард нутгийн ихэнх хэсгийг хамарч 3 удаа 0,3-80,0 мм хүртэл орж, зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын гарц сэргэж, нийт нутгийн 45 хувь нь ногоотой, 25 хувь нь дунд зэрэг, 30 хувь нь гантай байна. Цаашид зуншлагын байдал, ургамлын гарц сайжрах төлөвтэй байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 15 сумын 29 газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 21 худгийг сэргээн засварлах ажлууд хийгдэж, 43,5 мянган га бэлчээрийг шинээр усжуулж, 144 өрхийн 113,2 мянган толгой мал усаар ойрхон усаар хангагдах юм.