Энэ сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт 12:35-16:40 хооронд орсон усархаг борооны улмаас орон гэргүй болсон хоёр өрхөд аймгийн Засаг даргын нөөц сангаас гэр олголоо.
Гэрийг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нар гардуулан өгсөн юм.
Үерийн улмаас орох орон байргүй болсон зарим иргэдэд гэр олгох ажил Сэлэнгэ аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийгдэж байгаа юм байна.