“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн цахилгаан дамжуулах 27 шугамын тулгуур шон унаснаас өчигдөр найман аймгийн 75 сумын цахилгаан тасрав. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байрлах долоо, Архангайн Хашаат, Хотонт сум дахь 20 шон унажээ. Өчигдөр 16.12-16.25 цагт дээрх газруудад хүчтэй шуурч, бороо орсны улмаас уг аюулт үзэгдэл нүүрлэсэн гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гамшгийн улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Булган аймгийн тус бүр зургаа, Дундговийн хоёр, Завханы нэг, Хөвсгөлийн гурван сум цахилгаангүй болоод байна. Гэмтлийг засахаар Өвөрхангай, Орхон аймгийн холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж буй гэнэ.
Бэлтгэсэн: У.Тэргэл