Францын Засгийн газар энэ оны эцэс гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн нэгэн ажил нь сурагчдыг хичээлийн үеэр гар утаснаас салгах явдал аж. Үүний тулд хичээлийн үеэр сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон хууль батлахаар хэлэлцэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроноос эхлээд парламентын олонх гишүүн дэмжиж буй эл хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Мэргэжилтнүүдийнх нь мэдээлснээр эл хууль “хоргүйжүүлэх алхам” болох аж. Францын 12-оос дээш насны хүүхдүүдийн 60 хувь нь гар утастай гэсэн судалгаа байна. Хүүхдүүд гэртээ, хичээлдээ ч гар утаснаасаа салахгүй донтож байгаа учраас Их Британи, Ирланд ч ийм хуультай болохоор төлөвлөж байгаа аж.