Уншчихсан номоо хэрэгтэй байгаа хүнд нь олж өгөх, уншаагүй номоороо солих хэрэгцээ оюундаа хөрөнгө оруулдаг хэн бүхэнд тулгамддаг. Тэгвэл та сарын хугацаатай номоо бусадтай солилцож унших боломж олгож буй өдөрлөг энэ сарын 4, 5-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн "Номоо солилцъё" өдөрлөг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа. Эрхэм уншигч та “Номоо солилцъё” өдөрлөгт очиж хүссэн номоо олоорой.