“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажлууд:
Үндэсний номын санд зохион байгуулах арга хэмжээ:
5-р сарын 2-нд;
1.“Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт 08.30-17.30
5-р сарын 3-нд;
2. “Дуу, дүрс авианы баримтат өвийн хадгалалт хамгаалалт” эрдэм шинжилгээ-онол практикийн хурал ба үзэсгэлэн 14.00-17.00
5-р сарын 4-нд;
3. Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ажиллагаа 11.00-12.00
4. Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааны шагнал гардуулах ёслол
5. Данжуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 12.00-13.00
6. Монгол Судлалын уншлагын танхим болон Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн програмын нээлт 13.00-14.00
5-р сарын 1-6-нд;
7. “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэн
5-р сарын 3-6-нд;
8. “Үндэсний номын сангийн дэлхийд бүртгэгдсэн өвүүд” үзэсгэлэн 11.00-17.00
5-р сарын 4-6-нд;
9. “Зохиолчдын фото зураг, гар бичмэлийн үзэсгэлэн” 10.00-16.30
Хүүхдийн төв номын санд зохион байгуулах арга хэмжээ:
4-р сарын 16-наас 5-р сарын 5 хүртэл;
10. Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг үсэг мину-2018” Улсын XII уралдаан
5-р сарын 4-нд;
11. “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн уралдаан 14.00
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар номын сангуудад зохион байгуулах арга хэмжээ:
Хотын нийтийн төв номын санд 4-р сарын 20-ноос 5-р сарын 8-нд;
12. “Алтан үсгийн цоморлог” уралдаан
5-р сарын 1-8-нд;
13. “Тунгаамал” эх хэлний уралдаан
14. Уран бичлэгийн сургалт
Баянзүрх дүүргийн салбар номын санд 5-р сарын 1-8-нд;
15. “Монгол бичгээр уншиж сурцгаая” аян
Хан-Уул дүүргийн салбар номын санд 5-р сарын 1-10-нд;
16. АХА тэмцээн
17. Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний багш нарын дунд “Эх сайхан Монгол хэл” зохион бичлэгийн уралдаан
Сонгинохайрхан дүүргийн салбар номын санд 5-р сарын 1-10-нд;
18. “Үсэглэдэг зөгий” зөв бичгийн уралдаан
Чингэлтэй дүүргийн салбар номын санд;
19. Уран бичлэгийн үзэсгэлэн
Хэлний бодлогын үндэсний зөвлөл:
5-р сарын 4-нд;
20. “Чингисийн чулууны бичиг” олж илрүүлсний 200 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уг бичгийн ач холбогдлыг сурталчлан таниулах сургалт зохион байгуулах, танилцуулга бэлтгэн тараах
Төрийн түүхийн музей:
5-р сарын 2-нд;
21. Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн 11.00
Бичиг соёл, боловсролын төв:
Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 5-р сарын 1-нд;
22. “Бичиг соёл-2018” үзэсгэлэн зохион байгуулах, шилдэг бүтээл шалгаруулах 17.00
23. Бийрийн эрдэм уралдаан
5-р сарын 2-нд;
24. “Үндэсний бичиг, үсэг-Өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах 11.00
http://www.mecss.gov.mn/news/539/ (Дэлгэрэнгүй мэдээллийг холбоос дээр дарж үзэх боломжтой)