Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр Монгол Улсад “Дэлхийн номын өдөр”-ийг сарын 20-25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэ хүрээнд 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ. Та иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зургаа аваад очоорой.