Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд үймээн гарч, цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байна. Аварга А.Сүхбат, начин Б.Одхүү нарын зодооны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэргээс болоод тус өргөөнд болох байсан бөхийн барилдаан болон урлагийн тоглолтыг түр хугацаагаар зогсоожээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Бөхийн өргөөний бүх үйл ажиллагааг түр зогсоосон байна.